Skip to content

dulmandakh/kubernetes-101

Repository files navigation

DevSummit 2023 - Kubernetes 101

Хамгийн амархан Kubernetes дээр юм хийж турших арга бол

  1. DigitalOcean дээр эрх үүсгээд 60 хоногийн $200 эрх аваад Kubernetes үүсгэх
  2. DigitalOcean дээр эрх үүсгээд 60 хоногийн $200 эрх аваад Droplet үүсгээд Microk8s доорх зааврын дагуу суулгах
  3. Ubuntu дээр snap install microk8s --classic --channel 1.27 гэж тушаалаар суулгах. microk8s enable ingress гэж байж гаднаас хүсэлт авах боломжтой болно.

1. namespace үүсгэх

Эхлээд kubernetes-101 нэртэй namespace үүсгэх хэрэгтэй үүний тулд доорх тушаалыг ашиглаарай

kubectl apply -f namespace.yaml

Үүссэн эсэхийг шалгахдаа доорх тушаалыг ашиглана

kubectl get namespace kubernetes-101

2. Pod үүсгэх

Nginx вэб серверийн хамгийн сүүлийн хувилбарыг ашиглан энгийн Pod үүсгэж турших уу. Доорх тушаалыг ашиглана.

kubectl apply -f nginx-pod.yaml

Pod маань үүссэн эсэхийг доорх тушаалыг ашиглаж харна. Ингэхдээ status дээр ContainerCreating гэж байвал контейнэрийн image-ийг татаж авч байна гэсэн үг юм. Интернэтийн хурдаас шалтгаалан удаж магадгүй.

-n гэж namespace зааж өгч байгаа болно. Зааж өгөөгүй бол default-ийг харуулдаг

kubectl get po nginx -o wide -n kubernetes-101

Running болсны дараа IP хэсэг дээр Kubernetes доторх Pod-ын хаягийг харж болно.

Доорх тушаалын тусламжтай nginx pod-ын 80 гэсэн порт руу 8080 гэсэн портын прокси үүсгэж болно.

kubectl port-forward pod/nginx 8080:80 -n kubernetes-101

Одоо http://127.0.0.1:8080 гэсэн хаягаар Pod руу хандаж болно, nginx хуудас харагдаж байна уу 😎

3. Deployment үүсгэх

Энэ удаад ConfigMap ашиглан тохиргооны файл үүсгээд тэрийгээ Deployment дамжуулан Pod үүсгэхдээ дамжуулж өгч туршина

Доорх тушаалыг ашиглан nginx-content нэртэй ConfigMap үүсгэх бөгөөд index.html гэсэн утганд index.html файлын агуулгыг дамжуулж өгнө.

kubectl create configmap nginx-content --from-file=index.html=index.html -n kubernetes-101

Энэ тушаалыг ашиглан амжилттай үүссэн эсэх, мөн агуулгыг шалгаарай

kubectl get cm nginx-content -n kubernetes-101 -o yaml

Одоо Deployment үүсгэе, доорх тушаалыг ашиглаарай

kubectl apply -f nginx-deployment.yaml

Доорх тушаалаар Deployment үүссэн эсэхийг шалгахаас гадна хэдэн Pod асаасныг харж болно

kubectl get deploy nginx -n kubernetes-101 -o wide

Харин үүссэн Pod жагсаалтыг харахдаа, nginx- гэж эхэлсэн урт нэртэй Pod-ууд үүссэн байгаа

kubectl get pod -n kubernetes-101
kubectl port-forward deployment/nginx 8080:80 -n kubernetes-101

4. Service үүсгэе

Доорх тушаалыг ашиглан nginx нэртэй сервис үүсгэнэ

kubectl apply -f nginx-service.yaml

Энэ тушаалыг ашиглаж үүссэн эсэхийг шалгаж болно

kubectl get service nginx -n kubernetes-101 -o wide

Өмнөхийн ажил 8080 порт дээр nginx сервисийн 80 портыг прокси хийж үзье.

kubectl port-forward service/nginx 8080:80 -n kubernetes-101

5. Ingress

Ingress үүсгэхдээ доорх тушаалыг ашиглана.

kubectl apply -f nginx-ingress.yaml

Эцэст нь http://kubernetes-101.45.117.32.201.nip.io хаягаар ороход бидний вэб хуудас харагдаж байгаа

About

No description, website, or topics provided.

Resources

Stars

Watchers

Forks

Releases

No releases published

Packages

No packages published

Languages